
✓ Компанийг үүсгэн байгуулагч нь Монгол Улсын иргэн, хуулийн этгээд, хуульд заасан бол гадаад улсын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүн байж болно.
✓Компани байгуулахад дараах баримт бичгийг бүрдүүлэх шаардлагатай байдаг. Үүнд:
1. Улсын бүртгэлийн байгууллагын сайтнаас татан авах авах боломжтой УБ-03, УБ-12 тоот өргөдлийн маягт,
2. Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт,
3. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,
4. Нэг үүсгэн байгуулагчтай бол үүсгэн байгуулах тухай шийдвэр, 2 ба түүнээс дээш үүсгэн байгуулагчтай бол үүсгэн байгуулах тухай тогтоол, хурлын тэмдэглэл,
5. Төлөөлөн удирдах зөвлөлтэй байхаар шийдвэрлэсэн бол даргаа сонгосон Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоол, хурлын тэмдэглэл,
6. Дүрэм,
7. Хуулийн этгээдийн хаягийн нотлох баримт,
8. Хуулийн этгээдийн хөрөнгийн нотлох баримт
(жишээ нь: мөнгөн хэлбэрээр хувь нийлүүлсэн бол дансны хуулга).