Бэлтгэсэн: Хуульч Ж. Сангичимаа
Жишээ нь: Та зээлийн гэрээ байгуулсан гэхэд зээлээ сар бүрийн хэдэнд төлөх, гэрээ  тань хэдэн жилээр байгуулагдсан болохыг анхаараарай.

Гэрээ байгуулахад анхаарах зүйлс

Та ямар ч гэрээг байгуулахад юуг анхаарах ёстой вэ?

✓ Ямар ч гэрээг аль болох заавал бичгээр байгуулаарай. Амаар тохиролцсон гэрээ ямар ч тохиолдолд таныг эрсдэлээс хамгаалахгүй.

✓ Гэрээ байгуулж байгаа нөгөө талыг төлөөлж байгаа хүн гэрээ байгуулах эрхтэй этгээд мөн эсэхийг шалгаарай. Ямар ч эрх мэдэлгүй энгийн нэг ажилтан гэрээ байгуулахад эргээд та тухайн компаниас нь хохирлоо ямар ч боломжгүй.

✓ Гэрээний хариуцлагын хэсгээ анхааралтай уншиж танилцаарай. Танд илүү торгууль, алданги ногдуулахаар оруулсан юм биш биз.

✓ Гэрээ байгуулах үедээ нөгөө талынхаа хүн болон байгууллагын албан ёсны бичиг баримтын хуулбарыг гэрээндээ хавсаргах хэрэгтэй. Энэ нь эргээд олон эрсдэлээс таныг хамгаалах давуу талыг бий болгоно.Хамгийн сүүлд нь гэрээний хугацаагаа сайн хараарай.