Энэ тохиолдолд худалдагч, худалдан авагч тал нь өгсөн, авсан зүйлсээ харилцан буцааж өгөх үүрэгтэй. Хэрэв шаардлага гаргаад өгсөн мөнгийг тань өгөхгүй байвал та эвлэрүүлэн зуучлалаар, эсхүл шүүхийн журмаар гаргуулан авах боломжтой. Эвлэрүүлэн зуучлал нь та шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлалд хүсэлт гаргаснаар эвлэрүүлэн зуучлагч талуудыг эвлэрүүлэх ажиллагааг явуулах бөгөөд талууд тохиролцоонд хүрч чадвал төлбөрийн хэрхэн хэдийн хугацаанд эргүүлэн төлөх нөхцлийг эвлэрлийн гэрээнд тусгаж баталгаажуулна. Эсхүл шууд нөгөө талынхаа оршин суугаа газрын иргэний хэргийн анхан шатны шүүхэд мөнгөө буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргаад асуудлаа шийдвэрлүүлж болно.
Хөөн хэлэлцэх хугацааг зээлийн гэрээ дуусаж та мөнгөө буцаан шаардах эрх үүссэн цагаас эхлэн тоолно. Зээлийн гэрээний хувьд 3 жил байна. Шүүхэд хандах эрх нь нээлттэй бөгөөд нөгөө тал хөөн хэлэлцэх хугацааны талаар маргахгүй, зээл авсан, төлөх ёстой гэдгээ хүлээн зөвшөөрч байвал шүүхээс хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байлаа ч хэргийг шийдвэрлэх боломжтой.
Хүнийг ажилд авахдаа түүнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулахгүйгээр ажил, үүрэг гүйцэтгүүлсэн бол хүнийг 150,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 1,500,000 төгрөгөөр торгоно.
Насанд хүрээгүй хүнийг ажиллах хүч нийлүүлэх гэрээгээр ажилуулахыг хориглосон тул ажиллуулах боломжгүй.
Гэрээг амаар, бичгээр, бодит үйлдлээр, цахимаар байгуулах хэлбэрүүдийг Иргэний хуульд заасан байдаг. Цахимаар хийсэн гэрээний хувьд тоон гарын үсэг бүхий цахим баримт бичиг солилцоогүй байсан ч шууд хоорондоо цахимаар харилцсан хэлцлээр уг гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй.