Ажил олгогч хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтанг ажиллуулах тохиолдолд ажил олгогч нь нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө. Хэрэв төлөөгүй тохиолдолд тухайн ажил олгогчид зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ. Иймд та нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй талаарх гомдлоо харьяа нийгмийн даатгалын газрын "Нийгмийн даатгалын байцаагч"-д гарган шийдвэрлүүлэх боломжтой.
Тэтгэмжийг тухайн улирлын эхний сард бөөнөөр нь олгож болно.
Бусдын туслалцаагүйгээр өдөр тутмын үйлдлээ бие даан гүйцэтгэх чадваргүй, эсхүл оюуны хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн хүнд хэлбэрийн эмгэгтэй хүнийг ойлгоно.
Ажил олгогч хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтанг ажиллуулах тохиолдолд ажил олгогч нь сар бүр эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлнө. Хэрэв төлөөгүй тохиолдолд тухайн ажил олгогчид зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ. Иймд та нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй талаарх гомдлоо харьяа нийгмийн даатгалын газрын "Нийгмийн даатгалын байцаагч"-д гарган шийдвэрлүүлэх боломжтой.