ЭНЭХҮҮ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ НЬ ХУУЛИЙН ТЕХНОЛОГИЙН ШИЙДЭЛ ХӨГЖҮҮЛЭГЧ ДОКУФОРМ ХХК (цаашид “Лавлая” гэх)-ААС ТАНЫТОДОРХОЙ МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАХ, ХАДГАЛАХ, ТЭДГЭЭРИЙГ ЭНЭХҮҮ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛД ЗААСАН ЗОРИЛГООР АШИГЛАХ, ТҮҮНД БОЛОВСРУУЛАЛТ ХИЙХ, ДАМЖУУЛАХ ЭРХИЙГОЛГОХ, “ЛАВЛАЯ” ҮЙЛЧИЛГЭЭГ АВСАНТАЙ ХОЛБООТОЙГООР ТАЛУУДЫН ХООРОНД ҮҮСЭХХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛСАН ЭРХ ЗҮЙН ҮР ДАГАВАР БҮХИЙ ХУУЛЬ ЗҮЙН БАРИМТ БИЧИГ ЮМ. ИЙМД ТА ЭНЭХҮҮ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛТЭЙ САЙТАР ТАНИЛЦАЖ, ЗӨВШӨӨРӨХ ЭСЭХЭЭШИЙДЭХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА.
ТА ФЕЙСБҮҮКИЙН МЕССЕНЖЕРЭЭР ЛАВЛАЯ(LAWLY) ХУУДАСТ ХОЛБОГДОН МЭДЭЭЛЭЛ АВСАН, ЭСХҮЛ ӨӨРТ ТУЛГАРЧ БАЙГАА ХУУЛИЙН АСУУДЛАА БИЧСЭН, ЭСХҮЛ “ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛИЙГ ЗӨВШӨӨРЧ БАЙНА” ГЭСЭН ТОВЧЛУУРЫГ ДАРСАН БОЛ ТАНЫГ ЭНЭХҮҮ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, УГ НӨХЦӨЛДЦАХИМ ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН ГЭЖ ҮЗНЭ.
ХЭРЭВ ТА ЭНЭХҮҮ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ,ТҮҮНД АГУУЛАГДСАН ЗҮЙЛИЙГ ЗӨВШӨӨРӨХГҮЙ БАЙГАА БОЛ ҮЙЛЧИЛГЭЭГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭНАВАХААС ТАТГАЛЗАНА УУ.
Нэг. Таны хувийнмэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах хадгалах
ТА ЭНЭХҮҮ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛИЙГ ЗӨВШӨӨРСНӨӨР ӨӨРИЙН ДОР ДУРДСАН ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ ДАРААХ ЗОРИЛГООР ЦУГЛУУЛАХ, БОЛОВСРУУЛАХ, АШИГЛАХ, ХАДГАЛАХ ЭРХИЙГ ДОКУФОРМ ХХК БОЛОН “ЛАВЛАЯ” ТӨСӨЛД ӨГЧ БАЙГАА БОЛНО:
1.1.Энэхүү үйлчилгээний нөхцөлийн “Хоёр”-т заасан хувийн болон эмзэг мэдээллийг уг үйлчилгээний нөхцөлд заасан зорилгоор цуглуулах, боловсруулах, ашиглах, дамжуулах;
1.2.Энэхүү үйлчилгээний нөхцөлийн “Гурав”-т заасан Таны Цахим тодорхойлогч болох фейсбүүк хаягийг уг үйлчилгээний нөхцөлд заасан зорилгоор цуглуулах, боловсруулах, ашиглах, дамжуулах;
1.3.Энэхүү үйлчилгээний нөхцөлийн “Дөрөв”-т заасан захидал харилцааны мэдээллийг энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан зорилгоор цуглуулах, боловсруулах, ашиглах.
Хоёр. Таны хувийнболон эмзэг мэдээлэл
2.1.Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуульд заасанчлан Таны эмзэг мэдээлэл болон Таны эцэг /эх/-ийн нэр,өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг,байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл, цахимтодорхойлогч, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлохболомжтой бусад мэдээллийг хувийн мэдээлэлд хамааруулдаг болно.
2.2.Түүнчлэн дээрх хуульд заасны дагууТаны эмзэг мэдээлэлд Таны үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүлмэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарынүсгийн хувийн түлхүүр, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болонхүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээллийгхамааруулдаг.
2.3.Докуформ ХХК нь Танд үзүүлж буйүйлчилгээ болон үйлчилгээнд ашиглаж байгаа технологийн онцлогоос хамааран таныдараах хувийн мэдээлэл болон эмзэг мэдээллийг авах шаардлагатай байдаг. Үүнд:
2.3.1.Таныцахим тодорхойлогч болох Фейсбүүк хаяг;
2.3.2.Таны Фейсбүүкхаягаас Лавлая Lawly фейсбүүк хаягт ирүүлсэн Захидал харилцааны мэдээлэл;
2.4.Таны өгсөн дээрх эмзэг мэдээллийгДокуформ ХХК нь энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан зорилгоор ашиглах,боловсруулах, хадгалах эрхтэй бөгөөд Та энэ талаарх зөвшөөрлийг энэхүү Үйлчилгээнийнөхцөлийн “Нэг”-д өгсөн болохоо хүлээн зөвшөөрч байгаа болно.
2.5.Лавлая үйлчилгээг авахтайхолбоотойгоор Та өөрийн мессежинд өөрийн хувийн болон эмзэг мэдээллийг өгчболзошгүйг анхаарна уу. Та ийнхүү үйлчилгээг авахтай холбоотойгоор өөрийнхувийн болон эмзэг мэдээллийг өгсөн бол уг мэдээллийг цуглуулах зөвшөөрлийгДокуформ ХХК-д өгсөн гэж үзнэ.
2.6.Докуформ ХХК нь энэхүүүйлчилгээний нөхцөлийн 2.5-д заасан Таны хувийн болон эмзэг мэдээллийг гагцхүүТаны асуултад тохирох хариулт, мэдээллийг олох, түүнийг өгөх зорилгоорашиглана.
2.7.Та Лавлая үйлчилгээг авах явцдаамэргэжлийн өмгөөлөгч, хуульч, эрх зүйчтэй цахимаар болон биечлэн холбогдоххүсэлт тавьснаас бусад тохиолдолд энэхүү үйлчилгээний нөхцөлийн 2.5-д заасанТаны хувийн болон эмзэг мэдээллийг Докуформ ХХК нь Таныг таних тодорхойлохболомжгүй болгон хадгалах, энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан журмын дагууашиглах, боловсруулах эрхтэй.
2.8.Та үйлчилгээ авах зорилгоор, эсхүлүйлчилгээ авах явцдаа алдаа гарган өөрийн хувийн болон эмзэг мэдээллийг олоннийт харагдахуйц байдлаар, тухайлбал, Лавлая хуудасны аливаа контентын дорсэтгэгдэл байдлаар оруулсан бол уг хувийн болон эмзэг мэдээллийг нийтэд илболсон мэдээлэл гэж үзнэ.
2.9.Таны нийтэд ил болсон хувийн болонэмзэг мэдээллийг Докуформ ХХК хамгаалах, эсхүл бусдад задруулахгүй байх талаарямарваа нэг үүрэг хүлээхгүй.
Гурав. Таны цахимтодорхойлогч болох Фейсбүүк хаяг
3.1.Лавлая үйлчилгээ нь гуравдагчэтгээдийн буюу МЕТА компанийн хөгжүүлсэн Фейсбүүк мессенжерт суурилсан тултантай харилцах, үйлчилгээ үзүүлэх зорилгоор Таны цахим тодорхойлогч болохФейсбүүк хаягийг Докуформ ХХК авдаг болно.
3.2.Докуформ ХХК нь Таны цахимтодорхойлогч болох Фейсбүүк хаягийг гагцхүү дараах зорилгоор ашиглахыг Таүүгээр зөвшөөрч байгаа болно:
3.2.1.үйлчилгээүзүүлэхтэй холбоотойгоор таныг бусад хэрэглэгчээс ялгаж таних зорилгоор;
3.2.2.өмнө ньүзүүлсэн үйлчилгээ болон цаашид үзүүлэх үйлчилгээний чанарт хяналт тавих;
3.2.3.үйлчилгээний захиалгаболон үйлчилгээний хөлсийг төлсөн эсэхийг баталгаажуулах;
3.2.4.Таны гаргасанхүсэлтийн дагуу мэргэжлийн хуульч, эрх зүйчтэй цахим болон биет байдлаар холбожөгөх;
3.2.5.Тандшаардлагатай нэмэлт мэдээлэл, Лавлая үйлчилгээний болон Докуформ ХХК-ийн шинэүйлчилгээ, боломжийн талаар Танд танилцуулахаар мессеж илгээх.
3.3.Докуформ ХХК нь Таны цахимтодорхойлогч болох Фейсбүүк хаягийг энэхүү Үйлчилгээний нөхцөлийн 3.2-тзааснаас бусад зорилгоор ашиглах бол Танаас урьдчилан зөвшөөрөл авна.
3.4.Та Докуформ ХХК-д хүсэлт гаргасанбол Таны цахим тодорхойлогч болох Фейсбүүк хаягийн талаарх мэдээллийг ийнхүүхүсэлт гаргаснаас хойш ажлын 5 хоногийн дотор устгаж энэ талаар танд цахимхэлбэрээр мэдэгдэнэ.
3.5.Докуформ ХХК нь танаас тусгайланзөвшөөрөл авалгүйгээр Таны Захидал харилцааны мэдээллийг нийтэд ил болгохгүй.
3.6. Докуформ ХХК нь Таны Захидалхарилцааны мэдээллийг уг мэдээллийг олж авснаас хойш 3 жилийн доторболовсруулах, ашиглах эрхтэй.
Дөрөв. Таны Захидалхарилцааны мэдээлэл
4.1.”Лавлая” үйлчилгээ нь гуравдагчэтгээдийн буюу МЕТА компанийн хөгжүүлсэн Фейсбүүк мессенжерт суурилсан бөгөөдмессенжерээр дамжуулан “Лавлая” хуудаст таны илгээж байгаа болон хүлээн авчбайгаа мэдээлэл нь холбогдох хуульд заасны дагуу Таны Захидал харилцаанымэдээлэлд хамаардаг болно.
4.2.Докуформ ХХК нь энэхүүүйлчилгээний нөхцөлийн 4.1-д заасан Таны захидал харилцааны мэдээллийг гагцхүүөөрийн “Лавлая” хуудсаар дамжуулан хүлээн авч, цуглуулах эрхтэй.
4.3.Докуформ ХХК нь энэхүү журмын 4.2-тзаасны дагуу цуглуулсан Таны Захидал харилцааны мэдээллийг дараах зорилгоорашиглана:
3.3.1.таныилгээсэн мессежинд тохирох хариу, мэдээллийг боловсруулах;
3.3.2.Таныилгээсэн мессежинд тохирох хариу, мэдээллийг өгөх.
4.4.Докуформ ХХК нь энэхүү журмын 4.2-тзаасны дагуу цуглуулсан мэдээллийг дор дурдсан зорилгоор боловсруулах эрхтэй:
4.4.1.ижил төсөөтэйэрх зүйн мэдээллийн хариултын оновчлолыг сайжруулах, хариултыг автоматжуулахзорилгоор машин сургалтын болон бусад технологийн аргаар боловсруулалт хийхэдашиглах;
4.4.2.Докуформ ХХКболон түүний хамаарал бүхий этгээд (толгой компани, охин компани болонзэргэлдээ компани)-ээс эх хэл сургалт, машин сургалтын алгоритм, модель, суурьхөдөлгүүр хөгжүүлэх.
4.5.Докуформ ХХК нь Таны Захидалхарилцааны мэдээллийг хадгалах, боловсруулахдаа уг мэдээллээс Таныг тодорхойлохболомжгүй болгосон байна.
4.6.Таны Захидал харилцааны мэдээллийгашиглан энэхүү Үйлчилгээний нөхцөлийн 4.4-т заасан журмын дагуу боловсруулсныүр дүнд бий болсон бүтээл, үйлчилгээ, бүтээгдэхүүнийг Докуформ ХХК өмчлөхбөгөөд түүний зохиогчийн эрхийг эдэлнэ.
4.7.Докуформ ХХК нь танаас тусгайланзөвшөөрөл авалгүйгээр Таны Захидал харилцааны мэдээллийг нийтэд ил болгохгүй.
4.8. Докуформ ХХК нь Таны Захидалхарилцааны мэдээллийг уг мэдээллийг олж авснаас хойш 3 жилийн доторболовсруулах, ашиглах эрхтэй.
Тав. Таны хувийнмэдээллийг хариуцагч
5.1.Докуформ ХХК нь таны өгсөн хувийнмэдээллийг хариуцагч байна.
5.2.Та Докуформ ХХК-тай дараах хаягаархолбогдох боломжтой:
Цахим шуудан: info@lawly.mn
Фейсбүүк хаяг: Lawly
Зургаа. Лавлаяүйлчилгээ
6.1.Лавлая үйлчилгээ нь иргэдэд эрхзүйн мэдлэг, мэдээллийг технологийн ололт дэвшлийг ашиглан түргэн шуурхайхүргэх зорилготой хуулийн технологийн үйлчилгээ юм.
6.2.ЛАВЛАЯ ҮЙЛЧИЛГЭЭ НЬ ХУУЛЬЧИЙН ЭРХЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ЗААСАН ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОНӨМГӨӨЛЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ЗААСАН ӨМГӨӨЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХАМААРАХГҮЙ БӨГӨӨД УГҮЙЛЧИЛГЭЭГ ХУУЛЬ ЗҮЙН МЭРГЭЖЛИЙН ТУСЛАЛЦАА, ҮЙЛЧИЛГЭЭ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БОЛНО.
6.3.Лавлая үйлчилгээ нь www.lawly.mn вэбсайт болон Lawly (лавлая) фейсбүүк хуудаст байршуулсанхэмжээний төлбөртэй байх бөгөөд үйлчилгээний төлбөрийн хэмжээ өөрчлөгдөхтохиолдолд энэ талаар дээрх платформуудаар мэдэгдсэн байна.
6.4.Докуформ ХХК нь нийгмийнтулгамдсан асуудал болох хүүхдийн эрх, авлига, нийгмийн цөөнхийн эрхийнасуудлаар аль болох үнэ төлбөргүй мэдээлэл өгөх чиглэлийг баримтланажиллана.
6.5.Дараах шалтгааны улмаас танд өгчбуй эрх зүйн мэдээлэл нь бодит байдалд нийцэхгүй буюу алдаатай байж болно:
6.5.1.таныасуултын агуулгыг цахим тооцоолох машин, түүнд сургасан модель буруу таньсныулмаас таны нөхцөл байдалд таараагүй, эсхүл утгын алдаатай хариулт өгсөн;
6.5.2.таныасуултыг зөв таньсан боловч Докуформ ХХК-тай хамтран ажиллаж байгаа хуульч, эрхзүйчийн бэлдэж өгсөн өгөгдөл алдаатай, эсхүл хууль тогтоомж өөрчлөгдсөнийулмаас уг өгөгдөл алдаатай болсон.
6.6.Докуформ ХХК-ийн өгсөн эрх зүйн мэдээлэл ньалдаатай байсан тохиолдолд ийнхүү буруу хариулт өгсөн талаар мэдсэнээс хойшажлын 5 хоногийн дотор Таны төлсөн төлбөрийг буцаан буцаан шилжүүлэх, эсхүлтаны хүсэлтийг үндэслэн зөв хариултыг өгөх үүрэг хүлээнэ.
Долоо. Хуульч, эрхзүйчтэй цахимаар холбогдон зөвлөгөө авах
7.1.Та Лавлая үйлчилгээг авах явцдаа өөрттулгарсан эрх зүйн тодорхой асуудлаар хуульч, эрх зүйчээс цахим хэлбэрээрхуулийн зөвлөгөө авах эрхтэй.
7.2.Энэхүү Үйлчилгээний нөхцөлийн7.1-д заасан зөвлөгөөг авахын тулд Та хуульч, эрх зүйчтэй Лавлая төслөөр дамжууланурьдчилан цаг тохирох шаардлагатай бөгөөд ийнхүү тохирсон цагийг уг товлосонцагаас 24 цагийн өмнө өөрчлөх, эсхүл цуцлах боломжтой. Ийнхүү товлосон цагийгөөрчлөх буюу цуцлах тохиолдолд Таны шилжүүлсэн үйлчилгээний төлбөрийг ажлын 3хоногийн дотор ямарваа нэг шимтгэл суутгалгүйгээр буцаан олгоно.
7.3.Та өөрийн товлосон цагийг угтовлосон цагаас 24 цагийн дотор өмнө өөрчлөх тохиолдолд зөвлөгөө өгөх хуульч,эрх зүйчийн боломжтой цагийг харгалзан үзнэ.
7.4.Та өөрийн товлосон цагийг угтовлосон цагаас 24 цагийн дотор цуцалсан тохиолдолд Таны төлсөн төлбөрийн 50хувийг ажлын 3 хоногт багтаан буцаан шилжүүлнэ.
7.5.Та урьдчилан мэдэгдэлгүйгээртовлосон цаг хуульч, эрх зүйчтэй холбогдоогүй бол Таны төлсөн төлбөрийг буцааншилжүүлэхгүй болохыг анхаарна уу.
7.6.Техникийн болон Танаас хамаарахгүйбусад шалтгааны улмаас товлосон цагт хуульч, эрх зүйтэй холбогдох боломжгүйболсон бол таны Төлсөн үйлчилгээний төлбөрийг ямарваа нэг шимтгэл,суутгалгүйгээр буцаан шилжүүлэх, эсхүл Таны хүсэлтийн дагуу боломжит хугацааныдотор уулзалтыг дахин товлох үүргийг Докуформ ХХК хүлээнэ.
7.7.ЭНЭХҮҮ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛИЙН7.1-Д ЗААСАН ЦАХИМ ЗӨВЛӨГӨӨНИЙ ҮНЭН ЗӨВ БАЙДЛЫГ ТУХАЙН ЗӨВЛӨГӨӨГ ӨГЧ БАЙГААХУУЛЬЧ, ЭРХ ЗҮЙЧ ӨӨРӨӨ ХАРИУЦАХ БӨГӨӨД ТА УГ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ГАРСАН АЛИВАА ЭРСДЭЛ,ҮР ДАГАВРААС ДОКУФОРМ ХХК-Д АНГИД БАЙЛГАХАА ҮҮГЭЭР ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ БАЙГААБОЛНО.
Найм. Хуульч, эрхзүйчтэй биечлэн уулзаж зөвлөгөө авах
8.1.Та Лавлая үйлчилгээг авах явцдааДокуформ ХХК-ийн гэрээт хуульч, эрх зүйч нартай биечлэн уулзаж зөвлөгөө авахэрхтэй.
8.2.Та энэхүү Үйлчилгээний нөхцөлийн8.1-д заасан биечилсэн зөвлөгөөг авсан нь Та болон тухайн зөвлөгөө өгч байгаахуульч, эрх зүйчийн хооронд бие даасан, тусдаа эрх зүйн харилцаа үүснэ гэдгийгүүгээр хүлээн зөвшөөрч байгаа болно.
8.3.Биечилсэн зөвлөгөө болон бусадүйлчилгээний улмаас үүссэн аливаа эрсдэл, үүрэг, хариуцлагыг гагцхүү тухайнзөвлөгөө өгсөн, эсхүл үйлчилгээ үзүүлсэн хуульч, эрх зүйч дангаар хариуцахбөгөөд Докуформ ХХК энэ талаар ямарваа нэг хариуцлага хүлээхгүй болохыганхаарна уу.
ХЭРЭВ ТА ЭНЭХҮҮ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦЛИЙГЗӨВШӨӨРЧ БАЙГАА БОЛ ЛАВЛАЯ ФЕЙСБҮҮКХАЯГАНД ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛИЙГ ЗӨВШӨӨРЧ БАЙНА ГЭСЭН МЭССЕЖ ИЛГЭЭХ, ЭСХҮЛ ЭНЭХҮҮҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛИЙН ЛИНКИЙН ДООР БАЙРЛАХ “ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛИЙГ ЗӨВШӨӨРЧБАЙНА” ГЭСЭН ХАРИУЛТЫГ ТОВЧИЙГ ДАРНА УУ.
ХЭРЭВ ТА ЭНЭХҮҮ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦЛИЙГЗӨВШӨӨРӨХГҮЙ БАЙГАА БОЛ ЦААШ ЯМАРВАА НЭГ ҮЙЛДЭЛ ХИЙХ, ЭСХҮЛ ЭРХ ЗҮЙН МЭДЭЭЛЭЛАВАХ АСУУДЛААРАА АСУУЛТ БОЛОН БУСАД ӨГӨГДӨЛ ОРУУЛАХГҮЙ БАЙХЫГ ХҮСЬЕ.