
✓Хүүхдийн тэтгэлгийг нөхөн төлүүлэх асуудал нь хүүхдийн тэтгэлгийг шүүхээр тогтоолгосон эсэхээс хамаарна.
✓Хүүхдийн тэтгэлгийг шүүхээр тогтоолгосон боловч тэтгэлгийг төлөхгүй байгаа бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандан төлөгдөөгүй хугацааны хүүхдийн тэтгэлгийг нөхөн гаргуулах эрхтэй.
✓Тодруулбал хүүхдийн эцэг, эх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн боловч хүүхдийн тэтгэлгийг өгөхгүй байвал Шүүхийн шийдвэр гаргасан анхан шатны шүүхээс "Гүйцэтгэх хуудас" авах хүсэлтээ өгч, Шүүгчийн захирамжийн хамт Гүйцэтгэх хуудас, шүүхийн шийдвэрээ авна.
Гүйцэтгэх хуудас, шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэр зэрэг бүх баримтаа эх хувиар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өгснөөр хүүхдийн тэтгэлгийг албадан гаргуулах ажиллагаа эхэлнэ.