Асуулт: Зөрчлийн өргөдөл өгөөд хэд хоногт шийддэг юм бэ?
  • Төрийн байгууллага таны гаргасан өргөдөл, гомдлыг ажлын 5 хоногийн дотор шалгаад дараах шийдвэрийг гаргана. Зөрчлийн хэргийг шалгах нийт хугацаа 58 хоног байна.

Асуулт: Утсаар зөрчлийн өргөдөл өгч болох уу?
  • Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг иргэн утсаар гаргаж болно гэж хуульчилсан.

Асуулт: Зөрчлийн хэрэгт холбогдсон хүнийг саатуулж болдог юмуу?
  • Зөрчлийн тухай хуульд заасны дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хэвийн явагдах нөхцөлийг хангах зорилгоор эрх хязгаарлах арга хэмжээг хэрэгжүүлж болдог.

Асуулт: Баривчлах шийтгэлээс чөлөөлөгдөж болох уу?
  • Зөрчил үйлдэж шүүхээс 7-30 хоногийн хугацаатай баривчлах шийтгэл оногдуулсан бол дараах үндэслэлээр шийтгэлээс чөлөөлж болдог. Үүнд: Хэрэв зөрчил үйлдсэн хүн жирэмсэн эмэгтэй, 14 хүртэл насны хүүхэдтэй ганц бие эцэг, эх, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүн бол.